Saturday, October 17, 2009

Жинхэнэ Монгол хүн


Орондоо ороод унтах гэсэн боловч янз янзын бодол толгойд орж ирснээр компьютерээ асаан ийнхүү суулаа. Шөнийн 3-н цаг 30 минутанд суусан маань үр дүнтэй байгаасай гэсэний үндсэн дээрээ ийнхүү бичиж суугаа маань энэ л дээ. Та хүн мөн үү гээд таниас асуухад та мэдээж би бол хүн мөн гэж хариулах мэдээж. Харин би таниас та жинхэнэ хүн мөн үү гэж асуухад та их гайхаж магадгүй шүү. Тэгвэл та гайхсаны хэрэггүй би таньд жинхэнэ хүн гэгч өөрийхөө сайн найзыг танд чин сэтгэлээсээ танилцуулмаар байна. Тэр маань гэртээ зурагтаа үзээд сууж байхад нь Монгол улсын төрийн дуулал зурагтаар нь эгшиглэхэд босж зогсдог жинхэнэ Монгол хүн мөн машинд явж байхад нь төрийн дуулал эгшигэлсэн ч түүнд босох зай байхгүй байсан ч тэр маань бөгсөө өндийлгөн эв хавгүй сууж байгаа ч юм шиг босоод зогсцон байгаа ч юм шиг харагддаг нэгэн. Мөн мань эр бас болоогүй ээ эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд тун сайн анхаарлаа хандуулдаг нэгэн. Нэг өдөр өглөө эрт гараад машинд маань суун за жоохон явж байгаад зогсоорой хө найз нь дэлгүүр орж бохь абмаар байна, чамайг үүдэнд яг цагтаа хүрээд ирцэн болохоор чинь найз нь цагаа тооцолж сэрүүлгээ тавиагүйгээс болж хоцрохгүйн тулд амаа угааж чадсангүй гэж хэлэн дэлгүүрээс бохь авлаа гээд орсын. Төд удалгүй гарч ирээд бохио машинд маань задлан нэг бохь амандаа хийн жажилан надаас бас авах уу гэж асууж байна. Тэгэхээр нь би цаг баримтлан босчоод 50 төгрөгийн бохьны зардал гаргаад яахав гээд найздаа сайрхлаа. Тэгээд мань эр удалгүй нүдэн дээр минь цаасаа кирмандаа хийн харагдсын дараагаар бид 2 машинаас буухдаа тэр гадаа биш миний машинд бохио хаясан байсныг би ч анзаарсангүй. Тэгээд маргааш нь манай ээж машинд маань суун хотын төв рүү дөхлөө, очих газар нь ч хүрлээ ээж маань өнөөдөр гэртээ эртхэн хариарай гэж хэлэн буухад хойно нь бохь наалдсан байсныг үзээд ээж бохь наалдцан байна гэхэд ээж бөөн уур цаашаа яваад өглөө. Тэгээд ажил дээрээ очин нөгөө нөхөр дээрээ очин чи ч хүн юм даа бохь жажилчаад сандал дээр хаячаад буучдаг бас л нэг найз юмдаа гэж хэлэхэд. Нөгөөх эр найз минь уурлаад яахвээ найз нь төрж өссөн газараа юу гэж бохио шидэхэв дор хаяж тэр чинь зам дээр наалдаад олон хүнд гай болж ажил удна тэгсэн дор миний муу ганц найзд маань ажил болж байсан нь дээр гэж бодсын гэж хэнэггүй хэлэхэд миний дургүй ч хүрэх шиг боллоо. Сүүлд сайн бодоод байсан чинь миний тэр өширхөөд байсан миний муу найзын маань зөв байсныг одоо л ухааран үүнийг бичиж суулаа. илүү ихийг эндээс...
: