Saturday, October 17, 2009
Жинхэнэ Монгол хүн
Орондоо ороод унтах гэсэн боловч янз янзын бодол толгойд орж ирснээр компьютерээ асаан ийнхүү суулаа. Шөнийн 3-н цаг 30 минутанд суусан маань үр дүнтэй байгаасай гэсэний үндсэн дээрээ ийнхүү бичиж суугаа маань энэ л дээ. Та хүн мөн үү гээд таниас асуухад та мэдээж би бол хүн мөн гэж хариулах мэдээж. Харин би таниас та жинхэнэ хүн мөн үү гэж асуухад та их гайхаж магадгүй шүү. Тэгвэл та гайхсаны хэрэггүй би таньд жинхэнэ хүн гэгч өөрийхөө сайн найзыг танд чин сэтгэлээсээ танилцуулмаар байна. Тэр маань гэртээ зурагтаа үзээд сууж байхад нь Монгол улсын төрийн дуулал зурагтаар нь эгшиглэхэд босж зогсдог жинхэнэ Монгол хүн мөн машинд явж байхад нь төрийн дуулал эгшигэлсэн ч түүнд босох зай байхгүй байсан ч тэр маань бөгсөө өндийлгөн эв хавгүй сууж байгаа ч юм шиг босоод зогсцон байгаа ч юм шиг харагддаг нэгэн. Мөн мань эр бас болоогүй ээ эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд тун сайн анхаарлаа хандуулдаг нэгэн. Нэг өдөр өглөө эрт гараад машинд маань суун за жоохон явж байгаад зогсоорой хө найз нь дэлгүүр орж бохь абмаар байна, чамайг үүдэнд яг цагтаа хүрээд ирцэн болохоор чинь найз нь цагаа тооцолж сэрүүлгээ тавиагүйгээс болж хоцрохгүйн тулд амаа угааж чадсангүй гэж хэлэн дэлгүүрээс бохь авлаа гээд орсын. Төд удалгүй гарч ирээд бохио машинд маань задлан нэг бохь амандаа хийн жажилан надаас бас авах уу гэж асууж байна. Тэгэхээр нь би цаг баримтлан босчоод 50 төгрөгийн бохьны зардал гаргаад яахав гээд найздаа сайрхлаа. Тэгээд мань эр удалгүй нүдэн дээр минь цаасаа кирмандаа хийн харагдсын дараагаар бид 2 машинаас буухдаа тэр гадаа биш миний машинд бохио хаясан байсныг би ч анзаарсангүй. Тэгээд маргааш нь манай ээж машинд маань суун хотын төв рүү дөхлөө, очих газар нь ч хүрлээ ээж маань өнөөдөр гэртээ эртхэн хариарай гэж хэлэн буухад хойно нь бохь наалдсан байсныг үзээд ээж бохь наалдцан байна гэхэд ээж бөөн уур цаашаа яваад өглөө. Тэгээд ажил дээрээ очин нөгөө нөхөр дээрээ очин чи ч хүн юм даа бохь жажилчаад сандал дээр хаячаад буучдаг бас л нэг найз юмдаа гэж хэлэхэд. Нөгөөх эр найз минь уурлаад яахвээ найз нь төрж өссөн газараа юу гэж бохио шидэхэв дор хаяж тэр чинь зам дээр наалдаад олон хүнд гай болж ажил удна тэгсэн дор миний муу ганц найзд маань ажил болж байсан нь дээр гэж бодсын гэж хэнэггүй хэлэхэд миний дургүй ч хүрэх шиг боллоо. Сүүлд сайн бодоод байсан чинь миний тэр өширхөөд байсан миний муу найзын маань зөв байсныг одоо л ухааран үүнийг бичиж суулаа. илүү ихийг эндээс...
Thursday, June 11, 2009
Хамгийн хамгийн
Монголын хамгийн өндөр хүн
Хамгийн хамгийн
Дэлхийн хамгийн өндөр хүн
Дэлхийн хамгийн өндөр хүн болох Робэрт Пэршинг Вэдлов нь 1918 оны 2 сарын 22 ны өдөр Америкт төрсөн. Түүний биеийн өндөр нь 2.72 см, жин нь 220 кг байсан. Хэдийгээр тэрээр 1940 оны 7 сарын 15 ны өдөр 22 хон насандаа ертөнцийн мөнх бусыг үзсэн ч тэрээр дэлхий дээр хамгийн өндөр гэдэг рэкордыг өдий хүртэл авч явж байгаа билээ.
илүү ихийг эндээс...
Friday, May 22, 2009
АХА
Би өөрийн төрсөн өдөрөөрөө найзуудынхаа дунд телевизийн шоу нэвтрүүлэг болох АХА тэмцээнийг найзуудынхаа дунд явуулан түрүүлсэн хүүхдэд нь өөрийн зүгээс багахан хэмжээний шагналаар шагнан, цагийг найзуудын хамт хэсэг мөчийг зугаатай өнгөрөөлөө. Мөн хэрвээ та таалвал миний энэхүү бэлдсэн асуултуудыг өөрийн гэр бүлийн хүрээнд, анги хамт олныхоо дунд, найз нөхөддөө, хамаатан садангуудынхаа дунд, хамт ажиллагсаддаа, секц дугуйлангийнхаа найзууддаа за мөн зуслан дээр бүлгийнхээ хүүхдүүдийн дунд явуулан цагийг зугаатай өнгөрөөхийг хүсч байвал миний энэхүү бэлдсэн эдгээр асуултуудыг танд зориулан хийлээ.
1.Дэлхийн хамгийн өндөр барилга? /Бүрж Дубай, 162 давхар, 818м/
2.Дэлхийн хамгийн гүнзгий нуур? /Байгаль нуур, 1637м/
3.Дэлхийн хамгийн урт гол? /Нил гол, 6650 км/
4.Дорнод аймгийн төв? /Чойбалсан/
5.УБ хот хэдэн онд байгуулагдсан? /1639 он/
6.Хар ус нуур аль аймагт байдаг? /Ховд/
7.WWW юуны товчлол? /World Wide Web/
8.МУ хэдэн үндэстэн ястантай? /20 орчим/
9.УБ хот гэж хэдэн онд нэрлэсэн? /1924/
10.Michael Jackson хэдэн онд төрсөн? /1958-2009/
11.Дэлхийн хамгийн өндөр хүн хэдэн метр өндөртэй байсан? /Robert Pershing Wadlow 2.72 cm/
12.Их МУ хэдэн онд байгуулагдсан? /1206/
13.Чингис хааны 4 дэхь хүүг хэн гэдэг вэ? /Тулуй/
14.Дагвадорж аварга хэдэн онд төрсөн? /1980/
15.МУ хүн амыхаа тоогоор дэлхийд хэдэд ордог? /139-д 2,671,000 хүнээр/
16.Ямар улс хүн амынхаа тоогоор дэлхийд хамгийн сүүлд ордог? /Pitcaim Islands 221-д/
17.Дэлхий дээр нийт хичнээн хүн байдаг? /231/
18.Дэлхийн газар нутгаараа 2догч том улс? /Антарктид 14,000,000 км кв талбайтай/
19.МУ газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд хэдэд ордог? /19/
20.Ямар улс хүн амынхаа тоогоор дэлхийд 3-д ордог? /Америк/
21.Дэлхийн хамгийн баян дуучин? /Gwen Stefani/
22.Дэлхийн 2догч баян хүн? /Warren Buffet 37,000,000,000$/
23.Дэлхийн хамгийн баян эрэгтэй жүжигчин? /Will Smith/
24.Дэлхийн хамгийн баян эмэгтэй жүжигчин? /Oprah Winfrey/
25.Дэлхийн хамгийн өндөр насалсан хүний нас? /JeanneCalmet 122 насалсан/
26.Дэлхийн хамгийн хүнд жинтэй хүний жин? /Jon Brower Minnoch 636 кг/
27.Чингис хаан хэдэн онд төрсөн? /1162/
28.Чингис хаан хэдэн онд насбарсан? /1227/
29.Чингис хаан хэдэн хүүтэй байсан? /4/
30.МУ-н нутаг дэвсгэрийн хамгийн баруун захын цэг? /Моолтын уул/
31.МУ-н нутаг дэвсгэрийн хамгийн хойд захын цэг? /Монгол шарын давуу/
32.МУ-н нутаг дэвсгэрийн хамгийн өмнө захын цэг? /Бор толгой/
33.МУ-н хамгийн өндөр цэг? /Монгол Алтай нурууны 5 богд уулын Найрамдал оргил/
34.МУ-н хамгийн нам цэг? /Хөх нуурын түвшин/
35.МУ-н газар нутаг хөндлөнгөөрөө хэдэн км? /2392 км/
36.МУ-н газар нутаг өргөнөөрөө хэдэн км? /1259 км/
37.Монголын хамгийн урт нэртэй газар? /Хөвсгөл нуурын зүүн захад орших саравчлага хөгшин-үүрийн сарьдаг хэмээх уул/
38.Хамгийн урт гол? /Орхон 1124 км/
39.Хамгийн өндөр хүрхрээ? /Хөвсгөл аймгийн Хорьдол Сарьдагт орших 70м Арсайн хүрхрээ/
40.Хамгийн богино нэртэй гол? /Эг 475 км/
41.Хамгийн гүн нуур? /Хөвсгөл 267.2м/
42.Хамгийн их газар нутагтай аймаг? /Өмнөгөвь 161 км/
43.Хамгийн том нуур? /Увс нуур 3,350 км кв/
44.Хамгийн том мөрөн? /Сэлэнгэ 447 км кв/
45.Хамгийн өндөр мод? /Жодоо 24-26м/
46.Хамгийн олон галт уултай аймаг? /Сүхбаатар/
47.Хамгийн цэнгэг нуур? /Хөвсгөл/
48.Маамуу наашир дууны үгийг хэн бичсэн? /Мөрдорж, Дамдинсүрэн/
49.Одоогийн Ерөнхийлөгч хэддэх Ерөнхийлөгч? /3/
50.Хамгийн богино нэртэй аймаг? /Увс, Төв/
51.МАХН хэдэн онд байгуулагдсан? /1921/
52.Ардчилсан нам хэдэн онд байгуулагдсан? /1990/
53.УБ-т хэдэн үсэг ордог? /11/
54.60мин хэдэн Секунд? /3600/
55.7хоногт хэдэн цаг байдаг? /168/
56.3цагт хэдэн минут байдаг? /180/
57.365хоногт хэдэн 7хоног байдаг? /53/
58.Цаасыг анх аль улсад үйлдвэрлэсэн? /Хятад/
59.Монголын нууц товчоо хэдэн бүлэгтэй? /12/
60.Монголын сүүлчийн хаан? /Лигдэн 1603-1634/
61.Энэ жил нийслэлийн хэдэн жилийн ой? /370/
62.Бээжингийн олимпоос хэн хэн медал хүртсэн? /Бадар-Ууган, Сэрдамба/
63.МУ-н газар нутгийн хэмжээ? /1,566.000/
64.МУ анх хэдэн онд олимпод оролцсон? /1964 оны Токиогийн олимп/
65.Олимпоос хичнээн медал аваад байгаа? /19/
66.Хэдэн төрлөөр медал авсан? /Чөлөөт бөх, Жүдо, Бокс, Буудлага/
67.МУ-н төрийн дууллын үгийг? /Дамдинсүрэн/
68.Дэлхийн хамгийн жижиг улс? /Ватикан/
69.Дэлхийн хамгийн том тив? /Ази/
70.Өнөөдөр баасан гариг тэгвэл нөгөөдрийн өчигдөрийн уржигдарын маргааш ямар гариг? /Баасан/
71.Дэлхийн хамгийн хүйтэн газар? /Антарктид/
72.Дэлхийн хамгийн дулаан газар? /Итоп/
73.Хуурай газарын хамгийн том амьтам? /Заан/
74.Ингэний төлийг юу гэдэг? /Ботго/
75.5 хошуу малд багтаагүй гэхдээ хамт сүрэглэн амьдардаг амьтан? /Сарлаг/
76.Дэлхийн хамгийн өндөр уул? /Mauna Loa Volcano/
77.МУ-н далбайд хэдэн өнгө байдаг? /3/
78.МУ-н төрийн сүлдэнд ямар амьтан байдаг? /Морь/
79.Дэлхийн шинэ 7 гайхамшиг аль аль улсад байдаг? /Мексик, Бразил, Итал, Хятад, Энэтхэг, Жордан, Пэру/
80.1-р хороолол аль дүүрэгт байдаг? /Сонгинохайрхан/
81.УБ хот хэдэн дүүрэгтэй? /9/
82.Дүүргүүдийг нэрлэнэ үү? /Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-уул, Налайх, Багахангай, Багануур/
83.Алдарт Beatles хамтлаг хэдэн онд байгуулагдсан? /1960/
84.12 жилийн 9 дэхь амьтан? /Бич/
85.3 есд яадаг вэ? /Гунан үхрийн эвэр хуга хөлдөнө/
86.Амьдрал үргэлж сайхнаараа ямар хамтлагын дуу вэ? /Guys 666/
87.МУ-н анхны Ерөнхийлөгчийн овог? /Пунсалмаа/
88.Баянөлгий аймагт ямар үндэстэн ястан амьдардаг? /Казак/
89.Монголын хамгийн урт тонгороо үг? /Хадгалагдах/
90.Д үсгээр эхэлдэг орны нэр? /Дани/
91.Е үсгээр эхэлсэн хүний нэр? /Ерөөлт/
92.Америк орныг анх хэн нээсэн? /Колумб/
93.Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль хэд дэхь удаагийн сонгууль? /5/
94.АНУ-н Ерөнхийлөгчийн бүтэн нэр? /Barrack Hussein Obama/
95.Обама Америкийн хэд дэхь Ерөнхийлөгч вэ? /44/
96.5$-н дэвсгэрт дээр хүний зураг байдаг? /Линколин/
97.Дараагийн 2 сарын 29 хэдэн онд болох вэ? /2012/
98.Дэлхийн I дайн хэдэн жил үргэжилсэн бэ? /1914.06.28-1918.11.11/
99.Дэлхийн II дайн хэдэн жил үргэжилсэн бэ? 1939.09.01-1945.09.02/
100.Бэнз хэдэн онд байгуулагдсан? /1881/
101.Дэлхийн хамгийн өндөр оргил? /Эвэрст 8,848м/
102.Хамгийн том шувуу? /Тэмээн хяруул/
103.Энэ жил Их МУ байгуулагдсаны хэдэн жилийн ой болох вэ? /803/
104.Хэдэн оны олимпоос Монгол анхныхаа медалыг хүртсэн бэ? /1968 оны Мексикийн олимпоос 4 медал/
105.Дагвадорж аварга хэдэн онд анх түрүүлсэн? /2002 оны 11 сард 14 давж 1 унаагаар/
106.Дагвадорж аварга хэдэн удаа түрүүлээд байгаа вэ? /23/
107.Хакухо аваргын биеийн өндөр? /1.93 см/
108.Хакухо анх хэдэн онд түрүүлсэн бэ? /2006 оны 5 сар/
109.Хакухо хэдэн удаа түрүүлээд байгаа вэ? /10/
110.Хангайн бүсд хэдэн аймаг багтдаг вэ? /Баянхонгор, Орхон, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган/
111.Хамгийн бага сумтай аймаг? /Говьсүмбэр 3 сумтай/
112.Улиастай аль аймгийн төв бэ? /Завхан/
113.Варшав хот аль улсын нийслэл вэ? /Польш/
114.Итали улсын нийслэл хот? /Ром/
115.Чингис хаан хаана төрсөн бэ? /Онон мөрний Дэлүүн болдог/
116.Чингис хаан хэдээд хэдэн оны хооронд Монголын төрийг барьж байсан бэ? /1206-1227/
117.Чингис хаан хэдэн насандаа таалал төгссөн бэ? /65/
118.Чингис хаан хэдэн эхнэртэй байсан бэ? /Бөртэ-Үжин, Хулан, Есүгэй, Есүй/
119.Чингис хаан ямар овгийн хүн бэ? /Боржгон/
120.Чингис хааны суудлыг ямар хаан үргэжлүүлсэн бэ? /Өгөөдэй/
121.МУ-н сүүлийн үндсэн хууль хэдэн онд батлагдсан бэ? /1992.01.13/
122.2008 оны олимпоос хамгийн их медал цуглуулсан улс? /Хятад/
123.2008 оны олимпоос МУ хэдэн медал цуглуулсан бэ? /4/
124.June 24 цомог ямар хамтлагийн цомог вэ? /Камертон/
125.Монголын хамгийн том мөсөн гол? /Потануны мөсөн гол/
126.Хамгийн халуун рашаан? /Шаргалжуут 60-90 хэм/
127.Монголын хамгийн том амьтан? /Хандгай/
128.Монголын хамгийн хурдан шувуу? /Бүргэд цагт
190 км/129.Монголын хамгийн ховор загас? /Хилэм/
130.Монголын хамгийн том загас? /Тул/
131.Монголын хамгийн том шувуу? /Тас/
132.Хамгийн өндөр нисдэг шувуу? /Ёл 7500 км/
133.Монголын хамгийн ховор шувуу? /Цагаан тогоруу/
134.Монголын хамгийн анхны мисс? /Биндэръяа 1989/
135.Хэн наадамд хамгийн их түрүүлсэн бэ? /Бат-эрдэнэ 12/
136.Цагаан сард хэн хамгийн их түрүүлсэн бэ? /Бат-эрдэн 12/
137.Монголын хамгийн баян хүн? /Лу.Болд 400 гаруй тэрбум төгрөг/
138.Хамгийн анх ямар аймаг байгуулагдсан бэ? /Хэнтий/
139.МУ-н 3 дагч хил залгаа улс? /Байхгүй/
140.Хүний толгойд хэдэн ширхэг үс байдаг вэ? /Мэдэхгүй, тоолж чадахгүй/
141.Мона Лизаг хэн зурсан бэ? /Линардо да Винчи/
142.Олимп хамгийн анх ямар оронд болсон бэ? /Грек 1896/
143.Солонгос үндэсний хувцасыг юу гэдэг вэ? /Ханбуг/
144.Малын гэдэс дотрыг юу гэдэг вэ? /Цувдаа/
145.Хунт нуур бүжгэн жүжгийн хөгжмийг хэн бичсэн бэ? /Чайковский/
146.Олимпт хэдэн төрлийн медал байдаг вэ? /3/
147.Монгол хүн анх хэдэн сарын хэдэнд сансарт ниссэн бэ? /3.22/
148.Бог малын сүүг тусгай саванд хийж гашилгасныг юу гэдэг вэ? /Цөрөм/
149.Алдарт алтан загасны үлгэрийг хэн бичсэн бэ? /А.С.Пушкин/
150.УБ хотын анхны нэр? /Алтан өргөө/
151.Монгол бичгээр чоно гэхийг яаж бичдэг вэ? /Чинуа/
152.Эвт шаазгай юу барьдаг гэдэг вэ? /Буга/
153.1 кг өндөг, 1кг төмөр 2-н аль нь хүнд вэ? /Тэнцүү/
154.Алдарт Мона Лиза зураг хаана байдаг вэ? /Францын Луврын Музей/
155.Мадагскар аль тивд байдаг вэ? /Африк/
156.Туулай хэдэн шүдтэй вэ? /6/
157.90-н баатарын дуулийг хэн бичсэн бэ? /Ш.Сүрэнжав/
158.Хүний давсагны багтаамж хэр их байдаг вэ? /300 гр/
159.Ганзага мялаах гэж юу вэ? /Ан агнах/
160.Галзуу улаан гэж юу вэ? /Дүнсэн тамхи/
161.Дэлхийн хамгийн нам цэг? /Марений хонхор/
162.Калифорниа мужийн амбан захирагч? /Арнольд Шаварцнегир/
163.Ану хэдэн мужтай вэ? /50/
164.МУ-н анхны Ерөнхий сайд? /Гоо Ван Цэрэндорж/
165.Хүний 2дахь эх нь хэн болдог вэ? /Эх баригч/
166.Эмэгтэй бөөг юу гэдэг вэ? /Удган/
167.Шүдлэн гэж хэдэн настай морь вэ? /2/
168.I Эмнэлэг хэдэн давхар вэ? /4/
169.Улаангомын өндөр нь аль нь вэ? /У үсэг/
170.Улсын клиникийн эмнэлэг гэж аль эмнэлэг вэ? /I эмнэлэг/
171.Голын дунд юу байдаг вэ? /О үсэг/
172.NBA-д хамгийн өндөр оноо авсан тамирчин? /Вилт Чамберлин/
173.2006 оны хөл бөмбөгийн ДАШТ-д ямар баг түрүүлсэн бэ? /Итали/
174.2012 оны олимп хаана болох вэ? /Лондон/
175.2012 онд хэд дэхь олимп болох вэ? /30/
176.Хамгийн их олимп зохион байгуулсан улс? /Америк 4 удаа/
177.Дэлхийн хамгийн хурдан амьтан? /Ирвэс/
178.FIFA хэдэн онд байгуулагдсан бэ? /1904.05.21/
179.Монголчуудын цаг хугацааг хэмжих нэгж болох 1 мөч нь ямар хугацааг илэрхийлэх вэ? /24 мин/
180.Дээвэр дээр суудаг Карлосон ямар улсад амьдардаг вэ? /Стоколм/
181.Хошин урлагийн жүжигчин Амбийгийн жинхэнэ нэр? /Батхуяг/
182.Англи цагаан толгойн дарааллаар P,R үсгийн хооронд ямар үсэг байдаг вэ? /Q/
183.Хөл бөмбөгийн ДАШТ хэдэн оноос хойш зохиогдон явагдаж байгаа вэ? /1930/
184.Хөл бөмбөгийн дэлхийн анхны аварга баг? /Урагвай/
185.Хөл бөмбөгийн ДАШТ 2010 онд хэд дэх удаагийн тэмцээн болох вэ? /20/
186.Хөл бөмбөгийн ДАШТ-д хамгийн их ямар баг түрүүлээд байгаа вэ? /Бразил 5 удаа/
187.Хөл бөмбөгийн 2010 оны ДАШТ хаана болох вэ? /Африк/
188.Д.Нацагдорж хэдэн онд төрсөн бэ? /1906 онд Гүн галуудай/
189.Ц.Дамдинсүрэн хэдэн онд төрсөн бэ? /1908 онд Дорнод аймгийн Матад сум/
190.Миний нутаг шүлгийг хэн бичсэн бэ? /Д.Нацагдорж/
191.МУ олимпоос ямар төрлөөр хамгийн их медал авсан бэ? /Чөлөөт бөх/
192.МУ 1964 оноос эхлэн олимпод тасралтгүй оролцож байгаа гэвч 2 удаагийн олимпоос медэл авч чадаагүй байгаа хэд хэдэн он бэ? /1964 Токио, 2000 Сиднэ/
193.Одоогийн төрийн дуулал юу гэж эхэлдэг вэ? /Дархан манай тусгаар улс/
194.Хадаасыг усанд хийвэл ямар хадаас болох вэ? /Нойтон хадаас/
195.2 найз бие биентэйгээ ярихаар л бие биенийх нь амнаас өмхий үнэртээд байдаг гэтэл нэг өдөр үнэртээгүй яагаад вэ? /Утасаар ярилцаж байсан/
196.Хамгийн гүнзгий тэнгис? /Каспин/
197.Хамгийн том галт уул? /Гуаллатари/
198.Хамгийн халуун бас том элсэн цөл? /Сахара 57+/
199.Хамгийн хүйтэн газар? /Антарктид 83-/
200.2009 оны цагаан сарын шинийн нэгэн хэдэн сарын хэдэнд болсон бэ? /02.25/
201.Дэлхий дээр ойролцоогоор хичнээн хүн амьдардаг вэ? /7 тэрбум/
202.Манай дэлхий дээр мин тутам хичнээн хүүхэд төрдөг вэ? /256/
203.Дэлхийн хамгийн өндөр хүмүүстэй улс? /Африкийн Ватусиг омог эрчүүдийн ихэнх нь 1.83 см-ээс дээш/
204.Дэлхийн хамгийн намхан хүмүүстэй улс? /Африкийн зайр мөрний орчим амьдардаг Пигмэйчүүд ердөө л 132 см өндөртэй.
205.Дэлхийн хамгийн олон мэндчилгээтэй ард түмэн? /Монгол/
206.Монголын түүхэнд Чингис хаанаас хойш хичнээн хаан Монголын төрийг барьж байсан бэ? /37/
207.МУ-н хилийн урт? /8200 км/
208.МУ-н төв цэг хаана байдаг вэ? /Өвөрхангай аймгийн бүрд сумын Сант уулын зүүн булгийн эхэнд/
209.Монголын элс хэдэн км талбай эзэлдэг вэ? /29.9/
210.Дэлхийн хамгийн том манхан элс хаана байдаг вэ? /Увс аймгийн зүүн говь сумын нутагт бөөрөг дэлхий элс/
211.Монголд хэдэн говь байдаг вэ? /33/
212.Хамгийн том говь хаана байдаг вэ? /Өмнөгөвь аймгийн Ханбогдын Галбын говь/
213.Монголын хамгийн урт нэртэй хүн? /Миндолномихан Жамбалчойжиданзанпрэнлэй/
214.МУ-н гол мөрний урт? /67,000 км/
215.Монгол орны хамгийн том тал? /Дорнод аймгийн Матад, Халх гол сумын тэгш тал хааш хаашаагаа 100 км/
216.Үлэг гүрвэлийн хамгийн олон өндөгтэй улс? /Өмнөговь аймгийн гурван тэс/
217.Монголын түүхэн хүний нэр орсон дэлхийн ямар сонгодог дуурь байдаг вэ? /Турандон буюу Төмөр хаан/
218.Хэн ч өмнө нь харр байгаагүй, бас байгаа ч үгүй, гэхдээ байсаар л байх болно энэ юу вэ? /Ирээдүй/
219.Олимпоос хамгийн их медал авсан тамирчин аль улсынх вэ? /Оросын Лариса Латинаниа/
220.Лариса олимпоос нийт хэдэн медал авсан бэ? /9 алт, 5 мөнгө, 4 хүрэл/
221.Олимпоос хамгийн их алтан медал цуглуулсан тамирчин? /Майкл Филипс 14 алт/
222.Майкл нийт хичнээн медал аваад байгаа вэ? /16/
223.Майкл хэдэн онд төрсөн бэ? /1985.06.30/
224.Монголын хамгийн их кинонд тоглосон хүн? /Ц.Цэнд-Аюуш 400 гаруй кинонд тоглосон/
225.Хамгийн их хүн амьдардаг тив. /Ази/
226.Хамгийн жижиг газар нутагтай тив. /Австрали/
227.Дэлхийн хамгийн баян улс? /Личтэйнштэйн/
228.Дэлхийн хамгийн ядуу улс? /Зимбаби/
229.Ямар улс амьдралын өртгөөрөө дэлхийд нэгд ордог вэ? /Япон/
230.Жанрасайг бурхан хэдэн метр өндөр бэ? /265 м/
231.Монголын хамгийн богино нэр? /Аз, Оч/
232.Монголын хамгийн өндөр хүн хэдэн метр өндөр байсан бэ? /2.75 см Шаравжамц/
233.Монголын хамгийн намхан хүн? /Ичинхорлоо 90 см/
234.Монголын хамгийн хичээнгүй сайд? /Цэрэндорж 1867-1928/
235.Монголын хамгийн анхны азийн гранпри? /Д.Оюунтүлхүүр ээжийн бүүбэй дуугаар/
236.Дэлхийн хамгийн ховдог амьтан? /Аалз/
237.Манай орны хамгийн богино настай амьтан? /Ялаа/
238.Манай орны хамгийн тансаг үнэртэй амьтан? /Хүдэр/
239.Манай орны хамгийн бохир амьтан? /Ялаа/
240.Манай орны хамгийн хол харайдаг амьтан? /Хэрэм/
241.Ганцхан Монголд байдаг амьтан? /Мазаалай, бөхөн/
242.Одоо амьдарч байгаа Монголын хамгийн өндөр настан? /109 Доосмаа/
243.Монгол хүний эрхэм бэлэгдэл? /Соёмбо/
244.Монголын олон хэлээр гарсан ном? /Нууц товчоо/
245.Монголын хамгийн анхны кино? /Монгол хүү/
246.Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч? /Д.Нацагдорж/
247.Монголын хамгийн урт тууль? /150 насалсан хөгшин луу мэргэн хаан/
248.Тод үсгийг хэн зохиоон бэ? /Занабазар/
249.Монголын хамгийн эртний дархан цаазат уул? /Богд хан уул 1778/
250.Монголын хамгийн олон жил төр барьсан хаан? /Батмөнх даян хаан 1470-1517/
Wednesday, May 20, 2009
Далайд дусал нэмэр
Шинэ үг-New word
15.Lease-A long-term rental agreement, and a form of secured long-term debt.
15.Lease-Түрээс, өмч хөрөнгийг түрээсээр өгөх, түрээсийн хугацаа, түрээсийн гэрээ, түрээсийн төлбөр, түрээсээ авах, малын идээшлэх газар.
Хэлц үг-Idiom
15.Bet your bottom dollar-Мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор.
Онч мэргэн үг-Aphorism
15.Хүнийг мэдье гэвэл зан аашийг нь үз.
Хүүхдийг мэдье гэвэл тоглоомыг нь үз.
илүү ихийг эндээс...
Хамгийн хамгийн
Арсайн хvрхрээ
Хөвсгөл аймгийн Хорьдол Сарьдагт орших 70 орчим метрийн өндрөөс буудаг Арсайн хvрхрээ нь Монголын хамгийн өндрөөс буудаг хүрхрээ юм.
илүү ихийг эндээс...
Tuesday, May 19, 2009
Хамгийн хамгийн
Анжел фаллс
Анжел фаллс бол дэлхийн хамгийн өндөр усан хүрхэрээ юм. 979 метрийн өндөр дээрээ буудаг энэхүү өндөр хүрхэрээ нь Канайма үндэсний паркийн Венесвэлд байдаг. 2 салаа өндөрөөс буудаг байгалийн гайхалтай тогтоц юм.
илүү ихийг эндээс...
Далайд дусал нэмэр
Шинэ үг
14.Beneath-in or to a place that is lower.
14.Beneath-Доор, доогуур албан тушаалтан, ямар нэг юмны дор.
Хэлц үг-Idiom
14.Beauty is only skin deep-Магтсан хүүхэн хуриман дээрээ.
Онч мэргэн үг-Aphorism
14.Яруу найргийн хувьд хамгийн хүнд нүгэл нь уйтгар болой.
/Томас Стернз Элиот /
илүү ихийг эндээс...
Monday, May 18, 2009
Хамгийн хамгийн
Увс нуур
Манай оронд 3500 гаруй нуур, цөөрөм бий. Манай орны тогтмол нууруудаас хамгийн том нь Увс нуур юм. Увс нуур далайн тєвшинээс дээш 759 метрт байрладаг Увс нуур 3350 км квадрат талбайтай, 60-70 км-ийн диаметртэй бараг дугуй нуур юм. Нуурын ус маш шорвог. 10-20 м-ийн гvнтэй гvехэн нуур. Дэлхийн євийн санд бvртгэгдсэн Увс нуурын сав газрын тєв хэсэг болдог. Увс нуур нь олон сая жилийн өмнөх аварга том тэнгисийн үлдэгдэл бөгөөд ихээхэн давсархаг, гүехэн устай. Увс нуур нь Их нууруудын хойд хагаст оршино. Увс нууранд Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Сагиль, Боршоо, Хөндлөн, Торхилог зэрэг том жижиг 38 гол горхи цутгадаг. Хан хөхийн нуруу нь Их нууруудын хотгор уруу түрэн орж, Увс болон Хяргас нууруудын хотгорыг зааглана. Увс нуурын орчимд байгалийн бүх бүслүүр нэг дор байдаг тул Юнескогийн байгалийн өвд орсон. Гадагшаа урсгалгүй.
илүү ихийг эндээс...
Хамгийн хамгийн
Каспын тэнгис
Каспын тэнгис нь газар нутгийн байдлаараа нуурт хамаарагддаггүй боловч энэ нь их газараар хүрээлэгдсэн учраас нуурт тооцон авч үздэг. Каспын тэнгис нь дэлхийн хамгийн том нуур юм. Тус нуур нь 371,000 кв талбай эзэлдэг, урт нь 1,199 км, гүн нь 1,025 м. Тус нуур нь газар нутгийн хувьд Иран, Орос, Казакстан, Туркминистан мөн Азарбэжиан зэрэг улсуудыг дамнан оршдог том нуур юм. Тус нуур нь Гадагшаагаа урсгалгүй, Волга гол урсан цутгадаг.
илүү ихийг эндээс...
Monday, May 11, 2009
Далайд дусал нэмэр
Шинэ үг-New word
13.Wag-A witty amusing person who makes jokes, causing to move repeatedly from side to side.
13.Wag-Алиа наргианч хүн, дэвэх, хичээл таслагч, даллах, чалчих, шарвах (сүүлээ), ганхан найган явах, урагшлах.
Хэлц үг-Idiom
13.Banana Republic-Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөх.
Онч мэргэн үг-Aphorism
13.Уур уцаарыг хайр сэтгэлийн адил үг хэлгүйгээр ойлгож болно. /Пер Фабиан Лагерквис/
илүү ихийг эндээс...
Хамгийн хамгийн
Сэлэнгэ мөрөн
Сэлэнгэ мөрөн нь Монгол орны хамгийн том гол юм. Сэлэнгэ мөрөн нь Монгол улсын гол мөрдийн үндсэн усан сүлжээ бөгөөд том жижиг бүх цутгал голуудыг оролцуулбал усан сүлжээний уртын нийлбэр 20000 км хүрнэ. Өөрөөр хэлбэл Монголын гол мөрний нийт уртын 40 гаруй хувь нь Сэлэнгэ мөрний тогтолцоонд хамрагддаг байна. Дэлгэр, Идэр хоёр голын бэлчрийг Сэлэнгийнх гэж үзвэл Сэлэнгэ мөрний нийт урт 1024 километр, түүнээс 592 км нь тус улсын нутагт байна. Сэлэнгэ мөрний талбайн хэмжээ 447000 хавтгай дөрвөлжин км бөгөөд үүний 55 хувь буюу 282000 хавт.дөр.км нь манай орны нутаг дэвсгэрт оногдоно. Сэлэнгийн тогтолцоонд хамаарах нийт голын талбай Хойд мөсөн далайн талбайн 87,3 хувь, манай орны нутаг дэвсгэрийн 28 хувийг тус тус эзэлж байна. Голын эхний хэсэгт голдрилын өргөн 60-70 м, салаа татуурын өргөн 10-25 м, усны гүн харгиа боргио газраа 0,5-1,5 м, цээл цүнхэлдээ 2,5-3,0 м байснаа адаг руугаа голдрилын өргөн 100-250 м, усны гүн харгиа боргиотой газраа 1,0-2,0 м, цээл цүнхэлдээ 4-5 м хүрдэг. Сэлэнгэ мөрөн усны найрлага, химийн бүтцээр манай орны томоохон голууд дотор хамгийн их эрдэсжилтэйд тооцогдох ба гидрокарбонатын ус бүхий голуудад хамаарна. Сэлэнгэ мөрөнд манай орны томоохон гол мөрөн болох Дэлгэр, Идэр, Хануй, Эг, Орхон зэрэг голууд цутгана. Сэлэнгэ мөрний эрэг дагуу үржил шимт уужим хөндийтэй. Татам дагууд нь шинэс, улиас бүхий өтгөн бургас, бут сөөг ургана. Сэлэнгэ мөрөн 1751, 1785, 1830, 1864, 1867, 1869, 1872, 1897 онд ихээхэн хэмжээгээр үерлэж байсан баримт бий. Сэлэнгэ мөрөн 11 сарын хоёрдугаар хагасаас дараах оны 4 сарын хууч хүртэл 140-185 хоног хөлддөг. Мөсний зузаан нь 67-167 см байна. Усны температур нь өвөл 0 хэм хүртэл хөрдөг бөгөөд 1973 онд оны зун нэмэх 25 градус хүртэл халж байжээ. Сэлэнгэ мөрөн нь Байгал нуурт цутгадаг ба Байгал нуурын хамгийн том цутгал юм. Байгал нуурт 1/2 усыг нь хангаж өгч байдаг юм. Сэлэнгэ мөрний адаг нь маш өвөрмөц бөгөөд нуур луу задарч, олон садраа үүсгэн цутгадаг байна. Садраа нь маш том ба 680 км² талбай үүсгэдэг байна. Усны дундаж зарцуулалт Орос, Монголын хилийн ойролцоо 310 м³/сек, 127 км, цаана адагтаа 935 м³/сек зарцуулдаг байна. Сэлэнгэ мөрөн нь 22 зүйлийн загастай бөгөөд агнуурын ач холбогдолтой загас үүнд: цурхай, зэвэг, алгана, булуу цагаан, хадран, улаан нүдэн, гутаарь гэх мэт. Агнуурын үнэт загас үүнд: сибирь хилэм, тул, омуль гэх мэт. Сэлэнгэ мөрөн нь маш үзэсгэлэнт хөндийгөөр урсдаг юм. Ялангуяа Эг-Сэлэнгэ, Орхон-Сэлэнгийн бэлчир нь маш их үзэсгэлэнтэй юм. Энэ бүс газарт аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой. Сэлэнгэ мөрөн нь хилэм загасны гол нүүдэллэдэг, түрсээ шахдаг газар нь юм.
илүү ихийг эндээс...
Хамгийн хамгийн
Амазон гол
Амазон гол нь дэлхийн хамгийн том гол юм. Тус гол нь 120-130 км өргөнтэй. Тус гол нь Өмнөд Америкт байрладаг буюу Пэру, Колумб, Бразил, Боливи, Вэнэсвэл, Эквадор мөн Гуяана зэрэг улсууд дамнан оршдог том гол юм. Далайн төвшнээс дээш 5,170 метрт оршдог, урт нь 6,400 км, 6,915,000 сая км талбай эзэлдэг том гол юм. Атлантын далайгаас урсан гардаг ийм том гол юм.
илүү ихийг эндээс...
Friday, May 8, 2009
Далайд дусал нэмэр
Шинэ үг-New word
12.Appoint-to nominate, to designate.
12.Appoint-оноох, тодорхойлох, төхөөрөмжлөх, тоноглох, томилох.
Хэлц үг-Idiom
12.Balls to the walls-Явсан нохой яс зууна.
Онч мэргэн үг-Aphorism
12.Аливаа хүн гагцхүү өөрийн дутагдлаас болж аз жаргалгүй байх нь бий.
илүү ихийг эндээс...
Хамгийн хамгийн
Дарханы 16 давхар
Монголын хамгийн өндөр барилга нь Дархан хотын 16 давхар барилга одоогийн байдлаар байна.
илүү ихийг эндээс...
Wednesday, May 6, 2009
Хамгийн хамгийн
Бүрж Дубай
Дэлхийн хангийн өндөр барилга нь Бүрж Дубай юм. Тус барилга нь Арабын нэгдсэн улсын Дубайд байрладаг. Энэхүү хамгийн өндөр гэх цамхаг нь 2004 оны 9 сарын 21 нд эхэлсэн буюу 2009 оны 9 сард дуусгахаар төлөвлөн ажилаад байгаан байна. Тус барилгын архетэктороор Адриан Смит, Скидмор, Овингс мөн Мэррилл зэрэг туршлагатай архетэкторчид ажиллаж байгаан байна. Мөн энэхүү өндөр барилга нь 20 тэр бум долларын өртөгөөр босож байгаа цамхаг юм. Тус барилга нь мөн 818 м буюу 2,684 фт, 160 давхар, 334,000 м кв талбайтай.
Tuesday, May 5, 2009
Далайд дусал нэмэр
Шинэ үг-New word
11.Integrated-Combine into a whole; bring or come into equal membership of society, disreagarding race or religion; end segregation; complete by addition of parts; integrated circuit small piece of material replacing electric circuit of many components.
11.Integrated-Нэгдмэл, бүхнийг хамарсан, арьс өнгөөр ялгадаггүй, олон талын, цогц.
Хэлц үг-Idiom
11.Ball is in your court-Айвал бүү хий, хийвэл бүү ай
Онч мэргэн үг-Aphorism
11.Мөнхийн нойрноос өөр юу ч таныг тайвшруулж үл чадмой. /Франсуа Мориак /
илүү ихийг эндээс...
Хамгийн хамгийн
Улаан цутгалан
Монгол орны хамгийн том хүрхэрээ нь Өвархангай аймгийн Орхон голын "Улаан цутгалан", далайн түвшнээс дээш 2500 метрийн өндөрт орших байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт хүрхэрээ юм.
илүү ихийг эндээс...
Хамгийн хамгийн
Викториа фаллс
Викториа фаллс нь дэлхийн хангийн том усан хүрхэрээ юм. Тус хүрхэрээ нь өмнөд Африкийн Замбэзи гол буюу Замбиа мөн Зимбаби зэрэг хоёр улсын хооронд байрладаг том хүрхэрээ юм. Мөн тус хүрхэрээ Ливингстонэ, Замбиа, Викториа фаллс мөн Зимбаби гэх 4 газарыг хамран байрладаг. Тус хүрхэрээн өндөрийн хэмжээ нь 108 м буюу 360 фт. Викториа фаллс нь дэлхин байгалийн долоон гайхамшигийн нэг юм. Үүнийг Шотландын эрдэмтэн Давид Ливингстонэ нээсэн юм байна.
илүү ихийг эндээс...
Saturday, May 2, 2009
Өнөөдөр үү? Маргааш уу?
Зарим хүмүүс хүний амьдралд тайлбарлаж ойлгохын аргагүй нууцлаг сонин содон зүйл их тохиолддог гэж боддог. Тэгвэл тэр тайлбарыг эрдэмтэн мэргэдээс бус өөрсдөөсөө асууж мэдэхийг эрье. Өнөөдөр бол хэддэх өдөр, маргааш бол хэдэн гэж бид нар бүгдээрээ л мэддэг. Харин өнөөдөр мөн маргааш гэдэг энэ хоёр үг бидэнд байнга тохиолдож байдаг. Яг юу вэ гэвэл эвшээж байхад өнөөдөрөөрөө харин нүдээ нээхэд маргааш нь өнөөдөр болж байдаг. Тийм болохоор бидэнд маргааш байхгүй, нөгөөдөр за тэгээд дараа долоо хоног нь ч мөн дараа сар за бүүр цаашлаад дараа жил үүний дараа дараа зуун гэж хэлэх байх. Гэхдээ ингээд хараад байхад энэ бүх үг худлаа ч юм шиг маргааш, нөгөөдөр, дараа долоо хоног, сар, жил, зуун бүгд нэг мэдэхэд л өнөөдөр болж байдаг, болох зүйлийг бид нар хүлээгээл байдаг. Энэ бол нэг ёсондоо хүн амьдралынхаа хугацаанд юм л хүлээж амьдардаг болох. Конкурс өгсөн хэдэн долоо хоногийн дараа хариу нь гарна, Ажилаа хийсэн сарын сүүлээр л цалингаа авна, Чингэлтэй явах гэсэн автобус хүлээгээл зогсдог, дэлгүүрээс сарынхаа хүнсийг цуглуулсан худалдагчаас хариултаа хүлээгээл зогсдог, зайрмаг иддэг дуусахыг нь хүлээгээл долоодог, орой болоод унтдаг сэрэхээ хүлээгээл хурхирдаг,кино эхлүүлдэг дуусахыг нь хүлээгээл үздэг, жимсэнд явдаг саваа дүүргэх гээл түүдэг, үүнийг бичиж суухдаа дуусахыг нь хүлээгээл бичсээр л ер нь тэгээд алхам дутамдаа л хүлээсээр. Тиймээс яг юу вэ гэхээр цаг хугацаагаа цаг хугацаагаар нь хэмжие. Бидэнд заримдаа хийх юм олддоггүй. Энэ яг юу вэ гэхээр цаг хугацаа чамайг дэндүү басамжилж дорд үзэж байгааг бид нар ойлгодоггүй. Энэ чухамдаа цаг хугацаа явсаар тэд явдагаараа л явж байгаа харин бидэнд цаг хугацаа өнгөрөх тусам өөрийн түүх маань чимх, чимхээр нэмэгдэж байх учиртай гэтэл бидэнд тийм зүйл байхгүй байгаа нь цаг хугацаа биднээс түрүүлээд явж байгаан шинж. Цаг хугацаа нь онгоцонд суугаад, харин бид хөлөөрөө алхах нь бидний өөрийн сонголт болж байна. Учир нь цаг хугацаа өнгөрөх тусам бидэнд хийж гийгүүлсэн зүйл байхгүй байгаа нь явган явах шалтгаан. Тиймээс одоо цаг хугацаа өнгөрөөл байна бид ч адилхан явах хэрэгтэй за ядаж галт тэргэнд суугаад нэг эхэлцгээе л дээ. Өөрий өөрийгөө ядрааж нэг бөөндөж байхаар цаг цагт нь амжуулаад аажуу алгуур хөлөөрөө гүйлгүйгээр, онгоцонд суудаг болцгооё. Хэрвээ бид хөлөөрөө Улаанбаатараас Дархан ороход яггүй цаг шаардана мөн Дархан ортол бид явахдаа хүлээсээр л алхах болно. Харин цаг ашиглаж хэрэгтэй зүйлээ хийж цаг хугацааны итгэлийг алдалгүйгээр цаг хугацаатай хамтдаа Дархан орох онгоцны билетээ тэр цаг хугацаанд нь хүдалдан авцгаая! Тэр билетээ аль хэдийн худалдаад авцан хүмүүсээс дурдвал Чингэс хаан за мөн Билл Гэтэс, Моцарт, Инштэйн, Линардо Да Винчи зэрэг эдгээр хүмүүс за мөн зөндөө олон хүмүүс байгаа бас л бүгдий нь бичих гэхлээр нөгөө цаг хугацаа маань намайг бичиж байх зуур нүд хариулж байгаад явчих гээд байхын. Тиймээс нээх цаг хугацаа шаардалгүйгээр шууд толгойд орж ирж байгаа хэдэн хүмүүсийг дурдсан нь энэ. За тэгээд дараагийн билетний эзэний суудлыг танд үлдээе. За тэгээд одоо танд би амжилт хүсэн ерөөх л үлдлээ. Танд амжил хүсье та манай онгоцоор тавтай үйлчлүүлээрэй! Танд баяарлалаа.
илүү ихийг эндээс...
Далайд дусал нэмэр
Шинэ үг-New word
10.Embezzle-Divert money, fraudulently to one's own use; embezzlement.
10.Embezzle-Өмч хөрөнгө завших, зальдах, шомбодох.
Хэлц үг-Idiom
10.Back to the drawing board-Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал.
Онч мэргэн үг-Aphorism
10.Аливаа хүн гагцхүү өөрийн дутагдлаас болж аз жаргалгүй байх нь бий.
илүү ихийг эндээс...
Subscribe to:
Posts (Atom)
: