Увс нуур
Манай оронд 3500 гаруй нуур, цөөрөм бий. Манай орны тогтмол нууруудаас хамгийн том нь Увс нуур юм. Увс нуур далайн тєвшинээс дээш 759 метрт байрладаг Увс нуур 3350 км квадрат талбайтай, 60-70 км-ийн диаметртэй бараг дугуй нуур юм. Нуурын ус маш шорвог. 10-20 м-ийн гvнтэй гvехэн нуур. Дэлхийн євийн санд бvртгэгдсэн Увс нуурын сав газрын тєв хэсэг болдог. Увс нуур нь олон сая жилийн өмнөх аварга том тэнгисийн үлдэгдэл бөгөөд ихээхэн давсархаг, гүехэн устай. Увс нуур нь Их нууруудын хойд хагаст оршино. Увс нууранд Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Сагиль, Боршоо, Хөндлөн, Торхилог зэрэг том жижиг 38 гол горхи цутгадаг. Хан хөхийн нуруу нь Их нууруудын хотгор уруу түрэн орж, Увс болон Хяргас нууруудын хотгорыг зааглана. Увс нуурын орчимд байгалийн бүх бүслүүр нэг дор байдаг тул Юнескогийн байгалийн өвд орсон. Гадагшаа урсгалгүй.
This comment has been removed by the author.
ReplyDelete