Зарим хүмүүс хүний амьдралд тайлбарлаж ойлгохын аргагүй нууцлаг сонин содон зүйл их тохиолддог гэж боддог. Тэгвэл тэр тайлбарыг эрдэмтэн мэргэдээс бус өөрсдөөсөө асууж мэдэхийг эрье. Өнөөдөр бол хэддэх өдөр, маргааш бол хэдэн гэж бид нар бүгдээрээ л мэддэг. Харин өнөөдөр мөн маргааш гэдэг энэ хоёр үг бидэнд байнга тохиолдож байдаг. Яг юу вэ гэвэл эвшээж байхад өнөөдөрөөрөө харин нүдээ нээхэд маргааш нь өнөөдөр болж байдаг. Тийм болохоор бидэнд маргааш байхгүй, нөгөөдөр за тэгээд дараа долоо хоног нь ч мөн дараа сар за бүүр цаашлаад дараа жил үүний дараа дараа зуун гэж хэлэх байх. Гэхдээ ингээд хараад байхад энэ бүх үг худлаа ч юм шиг маргааш, нөгөөдөр, дараа долоо хоног, сар, жил, зуун бүгд нэг мэдэхэд л өнөөдөр болж байдаг, болох зүйлийг бид нар хүлээгээл байдаг. Энэ бол нэг ёсондоо хүн амьдралынхаа хугацаанд юм л хүлээж амьдардаг болох. Конкурс өгсөн хэдэн долоо хоногийн дараа хариу нь гарна, Ажилаа хийсэн сарын сүүлээр л цалингаа авна, Чингэлтэй явах гэсэн автобус хүлээгээл зогсдог, дэлгүүрээс сарынхаа хүнсийг цуглуулсан худалдагчаас хариултаа хүлээгээл зогсдог, зайрмаг иддэг дуусахыг нь хүлээгээл долоодог, орой болоод унтдаг сэрэхээ хүлээгээл хурхирдаг,кино эхлүүлдэг дуусахыг нь хүлээгээл үздэг, жимсэнд явдаг саваа дүүргэх гээл түүдэг, үүнийг бичиж суухдаа дуусахыг нь хүлээгээл бичсээр л ер нь тэгээд алхам дутамдаа л хүлээсээр. Тиймээс яг юу вэ гэхээр цаг хугацаагаа цаг хугацаагаар нь хэмжие. Бидэнд заримдаа хийх юм олддоггүй. Энэ яг юу вэ гэхээр цаг хугацаа чамайг дэндүү басамжилж дорд үзэж байгааг бид нар ойлгодоггүй. Энэ чухамдаа цаг хугацаа явсаар тэд явдагаараа л явж байгаа харин бидэнд цаг хугацаа өнгөрөх тусам өөрийн түүх маань чимх, чимхээр нэмэгдэж байх учиртай гэтэл бидэнд тийм зүйл байхгүй байгаа нь цаг хугацаа биднээс түрүүлээд явж байгаан шинж. Цаг хугацаа нь онгоцонд суугаад, харин бид хөлөөрөө алхах нь бидний өөрийн сонголт болж байна. Учир нь цаг хугацаа өнгөрөх тусам бидэнд хийж гийгүүлсэн зүйл байхгүй байгаа нь явган явах шалтгаан. Тиймээс одоо цаг хугацаа өнгөрөөл байна бид ч адилхан явах хэрэгтэй за ядаж галт тэргэнд суугаад нэг эхэлцгээе л дээ. Өөрий өөрийгөө ядрааж нэг бөөндөж байхаар цаг цагт нь амжуулаад аажуу алгуур хөлөөрөө гүйлгүйгээр, онгоцонд суудаг болцгооё. Хэрвээ бид хөлөөрөө Улаанбаатараас Дархан ороход яггүй цаг шаардана мөн Дархан ортол бид явахдаа хүлээсээр л алхах болно. Харин цаг ашиглаж хэрэгтэй зүйлээ хийж цаг хугацааны итгэлийг алдалгүйгээр цаг хугацаатай хамтдаа Дархан орох онгоцны билетээ тэр цаг хугацаанд нь хүдалдан авцгаая! Тэр билетээ аль хэдийн худалдаад авцан хүмүүсээс дурдвал Чингэс хаан за мөн Билл Гэтэс, Моцарт, Инштэйн, Линардо Да Винчи зэрэг эдгээр хүмүүс за мөн зөндөө олон хүмүүс байгаа бас л бүгдий нь бичих гэхлээр нөгөө цаг хугацаа маань намайг бичиж байх зуур нүд хариулж байгаад явчих гээд байхын. Тиймээс нээх цаг хугацаа шаардалгүйгээр шууд толгойд орж ирж байгаа хэдэн хүмүүсийг дурдсан нь энэ. За тэгээд дараагийн билетний эзэний суудлыг танд үлдээе. За тэгээд одоо танд би амжилт хүсэн ерөөх л үлдлээ. Танд амжил хүсье та манай онгоцоор тавтай үйлчлүүлээрэй! Танд баяарлалаа.
Saturday, May 2, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
:
blogoo goyo bolgoj baigaa yum baina.
ReplyDelete