Миний Монгол гэгдэх энэ улс Манжийн дарлалаас чөлөөлөгдсөн 100 дахь жил маань дараа жил болох гэж байна. Уг 100-н жилийн хугацаанд юм юм л боллоо. 12 давхар байшингууд хотын төвд маань сүндэрлэж, 3-н эгнээ болох өргөн зам гүүр тавигдаж дэд бүтэц маань сайхан хөгжсөн гэж бодож явдаг байлаа. Гэтэл гадаад орноор явахад манай эх орноос бага түүхтэй манай орноос 2 дахин бага жилийн хугацаанд 12 давхар бус 100-н давхараар нь сүндэрлүүлж, 3-н эгнээ бус 10 эгнээ болох тал шиг уудам зам тавьсаныг саяхан харлаа. Үүнийг хараад Монголд чинь амьд хүн амьдардын муу гэсэн бодол толгойд орж ирлээ. Яг өнөөдөр Монголд чи дипломтой, гадаад хэлтэй бол тэр чиний тэнэг, ухаан муутай чинь хамаагүй аа харин чи дипломгүй, гадаад хэлгүй бол тэр чиний ухаантай, цовоо сэргэлэн чинь хамаагүй за тэгээд бүүр мөн гадаад улсад л суралцсан болоод ирсэн болоо тэр Монголд онц төгссөн нарийн ширийн юм нь гол, чухал биш гэсэн зүйл анги Монголд шинээр хүч түрэн орж ирсэн. Гадаад улс руу л ажилтан бэлтгэж байгаа юм шиг хэлний мэдлэгийг маш өндөр түвшинд шалгаж авчаад яг цаад дээрээ нөгөөх сүржигнээд байсан хэлний мэдлэг нь өнөөх айхтар ажил дээр нь өдрийн од шиг л хэрэглэгддэг. За мөн дөнгөж сургуулиа төгсөж буй ирсэн оуютануудаас маань ажлын туршлага гэгчийг асууж шалгаагаад байдаг. Би бас эргүүлээд асуумаар байна юу гэж гэхээр танайx 1, 2 сараар ажилтан авах гэж байгаан муу аль эсвэл 1, 2 жил за бүүр цаашлаад 10, 20-н жилээр юм уу гэж асуумаар байгаан. Мэдээж 1, 2 сараар л ажилтан авахгүй нь ойлгомжтой байх. Тиймээс урт хугацаагаар ажилтан авах гэж байгаа юм чинь хэдэн өдрөөр ажлын туршилгыг хуримтлуулж болдгоос миний хувьд тохиромжгүй асуулт мэт санагддын. Харин 1 юм уу 2-хон сар ажилуулахаар авах гэж байгаа бол асуух нь зөв байх л даа. (ХАХАХА) Би үүн дээр нэг жишээ татан хэлмээр байна. Би өөрөө сагсан бөмбөг сонирхдог нэгэн л дээ. Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох Америкийн сагсан бөмбөгийн NBA гэж нэрлэгдэх дэлхийн хамгийн том лигийн тэмцээн болдог. Энэ лигт бүтэн 10 жил тоголцон арвин их туршлагатай хүн мөртлөө гарааны 5даа багтаж чаддаггүй нөгөөх сэлгээний сандал дээрээ сууж байгаал тэтгэвэртээ гардаг аа харин дөнгөж 1хэн жил тоглоол гарааны 5даа гаран бүүр цаашлаад NBA-н супер стар бүүр цаашлаад тэтгэвэртээ гарахдаа NBA-н домогт тоглогч болон нэр нь мөнхөрдөг байна. Тиймээс манай эх оронд маань чадварлаг ажилтангууд зөндөө байна тэр болгон тэр ажилтангууд нь зохих ёсны ажил дээрээ томилогдохгүй байна. Тиймээс тэдгээр хүмүүс нь зохих ёсны ажил дээрээ томилогдвол гадаад улс гүрнүүдийн нөгөө бариад болцон 100-н давхарыг нь 12 давхараараа сольё, 3-н урсгалтай зам гүүрээ хээр тал шиг 10-н урсгалтай зам болгон агаарын бохирдолгүй, замын түгжрэлгүй сайхан амьдрах боломж бий боловч харамсалтай нь зохих ёсны албан тушаалтангууд нь зохих ёсны ажил дээрээ очиж чадахгүйд оршиж байна. Гэхдээ агаарын бохирдолгүй, замын түгжрэлгүй сайхан амьдарна гэдэгт үргэлж би итгэн цааш итгэл дүүрэн амьдарсаар байх болноо.
Friday, March 12, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
:
No comments:
Post a Comment