Monday, February 13, 2012

Ээждээ төрсөн өдрийн мэнд хүргэе! 2012.02.02


Анх удаа шүлэг бичиж

Ижийдээ л зориулж бичлээ

Элэг бүтэн хайраар өсгөсийм

Энэ насандаа дурсаж явъя

Эрэлхэг гурван хөвгүүн төрүүлсийм

Эвлэлдэн нэгдэж ихийг бүтээе

Аав ээж гэдэг нэрэн доор

Аз жаргалаар дүүрэн өссийм бид

Азай буурал болох цагт

Хүүгийн хайраа харамгүй зориулъя

Хамаг бүхнээ зориулсан

Хайр халамжийг нь санаж

Эцэг эхээс хайрласан

Энэ нэрийг өндөрт өргөж

Идэр залуу Тамир тэнхээгээр Оргил өөд

Таван тавуулаа тэмүүлцгээе!

No comments:

Post a Comment

: