Wednesday, April 1, 2009

Монголын төлөө дахиад нэг урагшаа алхаж чаднаа би

Нэг өглөө босоол гадаад улс руу явах болсон байлаа, мэдээж эрдэм ном сайн сурч ирээд мэдсэн бүхнээ гэрийнхэнтэйгээ мөн бас анд найз нөхөд за бүүр цаашлаад эх орондоо тус дэм болохоор харийн орныг зорьсоноо сая л саналаа. Яах гэж заавал харийн оронд очиж зөвхөн эрдэм ном сурахаар явсанаа өөрөөсөө нэг асууллаа ямар ч хариулт олдсонгүй сандарсандаа өөрий өөртөө сайн хүн болох гэж өөрийгөө хуурах төдий хариулт өглөө. Яг үнэндээ одоогийн байдлаар ямар ч сурсан мэдсэн зүйл байхгүй байлаа өөрөөсөө ичих шиг өрөвдөх шиг за бүүр өөрий өөрийгөө тэгж доошоо хийгээд яахав маргааш хийчинэ гээд өөрийгөө өөгшүүлэх шиг л ийм л амьдарсаар л өдий хүрсэн байлаа.
Нэг мэдэхэд л ирээд жил хагас миний хувьд маш их хугацаа өнгөрчихсөн энэ жил хагасын хугацаандаа яг үнэн дээ хагас амьд мэт амьдарсан байлаа яагаад гэвэл харийн оронд очоод их зүйл хийж иx ч зүйл хийнэ гэсэн огт оргүй биш бас нэг аар саар зүйл төлөвлөн ирсэн байлаа гэтэл өнгөрсөнөө өнөөдөр ингээд дүгнээд харсан чинь ямар ч зүйлийг хойноо үлдээж чадаагүй байлаа хойшоо харах эрхгүй надад хоёр салаа зам битгий хэл ямар ч сонголтгүй болоод зөвхөн урагшаа харч амьдрах л хэрэгтэйгээ бас сая нэг ухаарсандаа бас баяртай байлаа. Хайран хэдэн жил минь гэж шал хий дэмий л дуу алдана ядаж байхад эцэг эхийнхээ зоволгоо зовоож олсон за бүү мэд хэр зовж зүдэрч байж энэ мөнгийг олсныг би мэдэхгүйгээр ингэж явсан байж магадгүй гэсэн тэнэг бодол орж ирэв. Энэ хөөрхий миний бас л нэг өөрийгөө өөгшүүлсэн бас нэг тэнэг бодол байлаа яг үнэндээ эцэг эх нь хүүхэд минь гадаад улсад өндөр боловсрол эзэмшиж байгаа бид л идэх хоол өмсах хувцас зэрэг зардлуудаа багасгаж оюуны энэ хөрөнгө оруулалтыг хийж яджил цаашдын амьдрал за бүүр цаашлаад улс орондоо өндөр боловсролтой Монгол хүн бэлдэж өгч байна гэж бодон энэн дээрээ өөрсдийгөө баясган өлсөж байсан ч энэ сайхан бодлоо тээн бодлоороо өл залгаж даарч байсан ч ирээдүйн сайхан Монгол орноо төсөөлөн халуун сэтгэлээр өөрсдийгөө дулаацуулан эx оронд минь хүлээн суугаа тэр эрхэм хүмүүс чинь бидний эцэг эх. Жил хагас гэх орчлон ертөнцөд богинохон хүмүүн бидэнд урт энэ хугацаа надад баяртай ч гэж хэлэлгүй зүгээр л хажуугаар өнгөрөөд явчихсан байлаа. Өнгөрсөн үе надад ямар ч дохио өгөөгүй ч одоо үе надад дохио өгч байгааг би мэдэрч чадсандаа баярлан миний хувьд энэ эрхэм зүйл надад дохио өгч байгаад би урамшин алдсанаа нөхий гэж бодлоо мөн алдахгүйн төлөө зүтгий гэж бодлоо. Зүтгэе гэсэн үг надад нэг шинэхэн цэрэг цэргийн албанд очоод хамаг чангаар чин сэтгэлээсээ МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭе гэж хэлж байгаа мэт санагдаад ер нь эр цэргийн албанд л очсон хүн Монгол улсын төлөө зүтгэдэг бус харин эрдэм ном сурч байгаа бид ч оюуны хөрөнгө оруулалтаар зүтгэж байгаа гэсэн бодол орж ирсэн. Тэр цэрэг хүн нойр хоолгүй халуунд халж хүйтэнд хөрч зүтгэж байгааг бодон өөрийгөө бодоход жинхэнэ хөөрхийлтэй амьдарч байгааг сая бас л ухаараад тэр хүн ингэж зүтгэж байхад би гэж өөрийгөө шоолох шиг бүүр өрөвдөх шиг үлдсэн хугацаагаа алдахгүй гэж хатуу өөртөө анхааруулж суулаа. За ингээд Монгол улсын иргэн болж төрсөн нь үнэн, иргэн нь болж зүтгэх нь үнэнээс хойш өнөөдрөөс эхлээд Монгол гэдэг нэрэн доор явдаг Чингис хааны үр удам гэгддэг, дэлхийн талыг эзэлж байсан тэдгээр хүмүүс юу чаддагаа харуулах цаг нь ирчиж бусад улс гүрнүүд маань ч биднийг хүлээгээд байх шиг эхэлцгээе дээ МОНГОЛчУУДАА!

No comments:

Post a Comment

: