Wednesday, April 22, 2009

Гадаад хэл бидэнд тийм хэрэгтэй юм уу?


Намайг бага байхад 4-р ангиа төгсөөд 5-р ангид ордог жил Орос хэл, Англи хэл гэж 2 хуваагдан хэн ямар хэлийг суралцахыг хүссэн тэр сурагч тэр хэлээ судлан суралцах азтай ч гэхийн муу нэг ийм боломж олдсын. яагаад азтай гэж байгаан асуултыг оруулж өгснөөр үүнд ийм хариулт өгж болохын. Учир нь яг тэр 4-р ангиа төгсдөг жил л ийм 2 сонголт гарч ирсын. Өмнө нь ийм сонголт байддаггүй байсан болохоор энэ асуултанд ийн хариулж байгаа нь. Бидэнд Англи хэлний хэрэг байна уу? Энэ бол сонин л асуулт байна. ягаад гэвэл дэлхий даяар глобалчлал гэх зүйлийг ам булаалдан ярилцаж байгаа энэ цагт. Одоо ингээд харахад хууль дүрэм, гэрээ хэлэлцээр, дипломат харилцаа, бизнес, шинжлэх ухаан, анагаах ухаан, аялал жуулчлал, Олимпын наадам, Холливуудын шинэхэн кино, шинэ дуу хөгжим цөм л энэ асуугаад байгаа асуултын хариулт болж байна. ер нь тэгээд заавал Англи хэл гэлтгүй хүн ямар нэг 2дохь хэлтэй байвал энэ нь тухайн хүний бусдаас ялгарах шинж тэмдэг нь болж өгөх юм. Бид ч өөрсдөө ярьдаг ш дээ хэлтэй бол хөлтэй гэж. Тиймээс бусадтай адилхан байхыг хэн ч хүсдэггүйтэй адилаар гадаад хэлийг эзэмшихээр нэг оролдоод үзэцгээе усны дусал шиг хоорондоо адилхан хүмүүсээ! Бид ягаад шинхэн гарсан киног орчуулахыг нь хүлээгээд суух гэж, шинэхэн гарсан дууг ягаад дагаж дуулж болохгүй гэж энэ орчуулгыг нь хийж байх хугацаанд нь бүгдээрээ нийлээд энийг оролдоод сууж байя л да. Бид өөрсдөө хэлдэг ш дээ бүгдээрээ хэлэлцүүл буруугүй бүлээн усаар угаавал хиргүй гэж. Магадгүй дараагийн шинэ кино гарахад орчуулгийг нь хүлээх шаардлагагүй ч юм уу. Буруу зүрүү хүнийхээр үзсэнээс хөдөлмөрлөж бүтээсэн өөрийнхөө буруу зөвөөр үзэхэд кино ямар гоё гэдгийг мэдэх ч юм уу. Хүн болгоны сайхан гэгдэх Америк орныг зорих гэж байна гэж төсөөлөе (төсөөлөх ч бас сайхан шүү) энд 2 бие биенээсээ ялгагдах 2 хүн явж байгаа гэвэл мэдээж нэг нь Англи хэлтэй нөгөө нь Англи хэлээ хараахан сурж амжаагүй байгаа нэгэн. Онгоцны буудал дээр буулаа хэлтэй нөхөр нь хямд автобус олоод, хямд хоолны газар хоол идээд, хямдхан хоног төөрүүлэх газар хончлоо. Харин мань нөгөө эр одоо хүртэл хэл нэвтрэлцэж чадаагүй л байлаа за тэгээд нөгөө мань эр юу ч гэсэн таксинд сууж, таксины жолооч ах хүүд юм идмээр байна гэж бас сэргэлэн гэмээр дохио зангаар ойлгууллаа ах хүү харин баячуудын, нөгөө жүжигчид за мөн нөгөө дуучин, загвар өмсөгчид ордог өндөр зэрэглэлийн газар болох Маса-д нөгөө манай найзыг буулгалаа мань эр дотогшоо орж хоол идэхэд бараг тал мөнгө нь явчихлаа, за дахиад таксиндаа суун манай найз унтмаар байна гээд бас л дохио зангаагаар ойлгууллаа ах хүү харин Амеркийн хамгийн үнэтэй зочид буудал болох Relais & Chateaux-д хүргэж өгөөд бас л манай найзыг хэл мэдэхггүйг нь далимдуулан багагүй хөлс авжээ. За тэгээд манай найз зочид буудалдаа орон нэг хоноол нөгөө гоё Америк орныг овоо хэдэн жил хөдөлмөрлөсөн эд хөрөнгө нь дуусчихлаа за одоо ингээд цааш нь үргэжлүүлээд бичихийн бол бас л аймар юм болохын юм шиг байна би ч одоо энэ холоос найздаа яачиж тусалж чадсангүй тиймээс та бүхэн ийм байдалд бүү ороосой гэсний үндсэн дээр үнийг бичлээ. За одоо ингээд алийн болгон бие биенээсээ будаа идэж явах билээ (орчуулагчаар дамжуулан харилцмааргүй байна) өөрсдөө хичээгээд суралцах цаг нь нэгэнт болсон байнаа МОНГОЛчУУДАА!

No comments:

Post a Comment

: