Малайз улс нь 13 муж, гурван нутаг дэвсгэрээс бурддэг бөгөөд энэ нь зүүн өмнөд ази тивд оршдог. Газар нутгийн хэмжээ нь 329,847 километр газар нутагтай. Нийслэл хот нь Куала Лампүр бөгөөд засгийн газарын ордон нь Путражаяа хотд байрладаг. Малайз улс нь 27 сая орчим хүн амтай.Тус улс нь 2 хэсэгт хуваагддаг бөгөөд эдгээр нь Пэнинсулар Малайз, Малайзын борнео. Малайз нь Тайланд, Индонез, Сингапорэ, Брунэй, Филлипин гэсэн 5 оронтой хэл залгадаг халуун орны бүсд оршдог улс юм. Малайзын мөнгөн тэмдэгт нь ринггит, албан ёсны хэл нь малай хэл. Англи хэл хоёрдогч хэл бөгөөд бусад Хятад, Тамил, Тэлүгү, Малаяалам, Панжаби, Тай зэрэг хэлтэй.. Малайз улсын нутаг дэвсгэр нь 329,750 км газар нутагтай, үүнээс 328,550 км-ыг нь эх газар, 1,200 км-ыг нь ус эзэлдэг. Байгалын нөөц баялаг нь цагаан тугалга, нефть, модон материал, төмрийн хүдэр, байгалын хий, хөнгөн цагааны хүдэр зэрэг баялагуудтай. Хүн амын тоо 25,715,819. Насны бүтцээр нь ангилбал: 0-14 нас 31.4%-ийг буюу (4,153,621 эрэгтэй, 3,914,962 эмэгтэй), 15-64 нас 63.6%-ийг буюу (8,210,373 эрэгтэй, 8,143,043), 65-аас дээш насныхан 5%-ийг буюу (569,245 эрэгтэй, 724,575 эмэгтэй). Хүн амын өсөлт 1,723%. Малайз улс нь 3 үндэстэн ястанаас бүрддэг эдгээр нь Малая, Хятад, Энэтхэг гэсэн 3 үндэстэн хамтран оршдог. Нийт 3 үндэстэний Малай 50.4%, Хятад 23.7%, нутгийн уугуул иргэд 11%, Энэтхэг 7.1%, бусад 7.8% тус тус эзэлдэг. Малайз улс нь 4 үндсэн шашинтай Муслим 60.4%, Будда 19.2%, Христ 9.1%, Хиндү 6.3%, Хятадын уламжлалт шашин 2.6%. Бичиг үсэг гаргалтын байдлаар 15 буюу түүнээс дээш насныхан уншиж, бичиж чаддаг буюу нийт хүн амын 88.7% нь бичиг үсэг мэддэг үүнээс эрэгтэй 92%, эмэгтэй 85.4%-тай бичиг үсэг мэддэг. 1957 оны 8 сарын 31 ны өдөр тусгаар тогтносон улс болсон. Нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 15,700$, ДНБ-ий цэвэр өсөлтийн хувь 5.5%, ажиллах хүч 11.2 сая, ажилгүйдлийн түвшин 3.2%-тай 2008 оны байдлаар. За Малайз улсын талаар нэг иймэрхүү товч мэдээлэлийг танилцууллаа.
Thursday, April 2, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
:
No comments:
Post a Comment